Цөөхөн хүн үзсэн байж болох ховор гэрэл зургууд

Дэлхийн хамгийн ховор зургийн цомгуудыг манай сайт нэг бус удаа танилцуулж байсан бөгөөд үзсэн тоо, хэрэглэгчдийн комментоос үзвэл, энэ сэдэв сонирхолтой байдаг  нь харагддаг, тиймээс энэ удаа  маш ховор гэрэл зургийн бас нэг цомгийг дахин танилцуулж байна.


Уинстон Черчиллийн төрсөн өдөртэй давхацсан Тегераны бага хурал, 1943 оны арваннэгдүгээр сарын 30.

Редкие фотографии, которые мало кто видел


Бурбон-ле-Бенд унасан германы “Гүн Цеппелин” гэдэг дирижабль, Франц, 1917 он.



Альфред Хичкок (Их Британи, АНУ-ын кино зохиолч, продюссер) онгодоо сэргээхээр Темза мөрний усанд хэвтэж байгаа нь, 1958 он.



Гитлерийн  найруулгат  гэрэл зургууд, зурагчин Генрих Гофман, 1925 он.

 


Шиддэг тор бүтээсэн америкийн Жорж Ниссен имжтэй хамт уг торон дээр үсэрч байгаа нь, 1960 он.



Уралдааны хоёр хөдөлгүүрт уурын “Wogglebug” машин, АНУ-д цагт 148,7 км хурдалж, дээд амжилт тогтоож байжээ. 1905 он.


 

Армен улсаас олдсон дэлхийн хамгийн эртний гутал. Гутлыг үхрийн ширээр хийжээ, ойролцоогоор 5500 жилийн настай.



АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн Энтитемийн дэргэдэх тулалдааны (АНУ-ын түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан тулаан) үеэр, 1862 он.



“Адамсын гэр бүлийнхэн” киноны жүжигчид, 1964 он.



АНУ-ын конгрессын гишүүдэд зориулж барьсан цөмийн дэлбэрэлтээс нуугдах хоргодох байрны хаалга, 1957 он.



Нью-Йоркийн бусад байшингаас  гойд ялгаран харагдах “Эмпайр-стейт-билдинг” гэдэг өндөр байшин, 1941 он.



Герман үг дуугүй бууж өгснийг тэмдэглэж Нью-Йоркийн Таймс-сквер талбайд хийсэн цуглаан, 1945 оны тавдугаар сарын 7.


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ