Хятадын хүн ам хурдацтай өсч байна
Хонконг,Макао,Тайваний засаг захиргааны тусгай бүс нутгаас бусад Хятад улсын хүн ам 2019 оны эцсээр 4,67 саяар нэмэгдэж,1,4 тэрбум давжээ. Харин 2018 онд 5,3 саяар нэмэгдэж, 2019 онд 14,65 сая нярай хүүхэд бүртгэгдэн,төрөлт мянган хүнд 10,48 болсон аж.Тухайн жилд тус улсад 9,98 сая хүн хорвоог орхиж, нас баралтын төвшин мянган хүн тутамд 7,14 байв. Гэсэн ч хүн амын байгалийн өсөлт нь мянган хүнд 3,34.
Түүнчлэн эрчүүд 715,27 сая,эмэгтэйчүүд 684,78 сая,нийт хүн амын тоо нэг тэрбум 400 сая 50 мянгад хүрэв.16-59 насныхан буюу хөдөлмөрийн насныхан 2018 онд 897,29 саяас 896,4 сая болж буурч,нийт хүн амын 64 хувийг эзэлж байна.Энэ үзүүлэлт 2018 онд 64,3 байсан аж.
Тэгвэл 2018 оны эцсээр Хятадад 60-аас дээш насныхан 253,88 сая хүн буюу нийт хүн амын 18,1 хувь нь байжээ.
65-аас дээш насныхны тоо 176,03 саяд хүрч(2018 онд 166,58 сая байсан) нийт хүн амын 12,6 хувийг эзэлж буй. Хотын хүн ам жилийн хугацаанд 17,06 саяар нэмэгдэж, 848,43 сая болсон бол хөдөөний хүн ам 12,39 саяар буурч,551,62 сая болов. Мөн хотын хүн амын эзлэх хувь 59,58-аас 60,6 болж өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ