АНУ-д он гарсаар анхны хүнийг цаазалжээ
АНУ-д 2020 он гарсаар анхны хүнийг цаазаар авсаныг телевизийн “abc 25” суваг мэдээлсэн байна. Жон Гарднер гэгч 64 настай эрд хортой тариа тарьж, ялыг ёсоор гүйцэтгэжээ. Тэр 2005 онд эхнэрээ буудан хороосноор гэмт хэрэг үйлдсэн байна. Үүний дараа тэр цагдаагийн амь насыг бүрэлгэснээ хүлээжээ.
Гарднер эхнэрээ зодож, эхнэр нь энэ тухай удаа дараа хэлж байсныг тодруулан дурдсан байна. Тэр цаазлуулахынхаа өмнө амь насаа алдсан эхнэр болон түүний төрөл төрөгсдөөс уучлал эржээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ