Валенса ОХУ-ын талаархи Польшийн ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжлэв
Хэрвээ одоо би засгийн эрхэнд байсан бол, хоёр орны харилцаа өөрөөр өрнөн хөгжих байсан юм гэж польшийн хуучин төрийн тэргүүн хэлсэн байна.
Одоогийн эрх баригчид тус орны чөлөөлөгдсөний 75 жилийн ойг тэмдэглэхээс татгалзсаныг Польшийн хуучин ерөнхийлөгч Леха Валенса хэрхэн үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Хэрвээ миний бие Польшийн ерөнхийлөгч, удирдагч байсан бол, ийм явдал болохгүй байх байсан юм. Хоёр орны харилцаа ийм муу байхыг би зөвшөөрөхгүй. Одоо бид ямар ч ашиггүй зүйл хэлэлцэхэд хамаг цагаа барж байна” гэж тэр “Звезда” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Түүгээр ч барахгүй, Освенцимын бөөнөөр хорих газар чөлөөлөгдсөний 75 жилийн ойн арга хэмжээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг урихыг Польшийн одоогийн ерөнхийлөгч Анжей Дуда хүсэхгүй байгааг Валенса тайлбарлажээ.
“Хэрвээ би улс орныг удирдаж байсан бол, өөрөөр ажиллах байсан гэдгээ хэлмээр байна” гэж Валенса мэдэгджээ.
Аушвицын бөөнөөр хорих газрыг чөлөөлсний 75 жилийн ойн арга хэмжээнд оросын удирдагч Владимир Путинийг урихаас татгалзсан Варшав хотын эрх баригчдыг Валенса түрүүнд нь шүүмжилсэн юм.
Хотын эрх баригчид дэлхийн хоёрдугаар дайны тухай үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж тэр бас мэдэгдсэн байна. Чухамхүү зөвлөлтийн цэргүүд Освенцимыг чөлөөлснийг Валенса дурдаад, түүхийг шинээр бичих гэхгүй байхыг бас уриалжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ