Европт томоохон тактикийн сургуулилт хийнэ

Сүүлийн 25 жилийн хамгийн өргөн цараатай  ”Defender 2020”   тактикийн сургуулилт гуравдугаар сард НАТО-гийн 10 оронд эхлэх бөгөөд 37 мянган хүн оролцоно гэж хэвлэлд бичжээ.

 Жанжин штабын дарга нарын хэмжээнд болсон НАТО-гийн цэргийн хорооны хуралдааны дараа тус эвслийн  төлөөлөгч сэтгүүлчдэд ингэж мэдээлсэн байна.
Сургуулилтын тодорхой хэсэг оросын хилийн ойролцоо – Польш болон Балти орчмын орнуудын нутагт болохыг тэр үгүйсгээгүй байна.
Энэ сургуулилтын үеэр Европын улсуудын хооронд анги нэгтгэлүүдийг шилжүүлэн байрлуулах эвслийн орнуудын боломжийг шалгах ажээ.
Сургуулилтад  АНУ-аас 20 мянган цэргийн албан хаагч ирэх юм байна.
Сургуулилт “америкийн удирдлагад” болох бөгөөд “сургуулилтад оролцож байгаа эвслийн бүх орны үйл ажиллагааг зохицуулах” нь  НАТО-гийн командлалын  бүтэцийн үүрэг байх болно” гэж дээрх төлөөлөгч хэлсэн байна.
“Герман нь  нийт Европт цэргийн хүчнийг шилжүүлэн байрлуулах боломж олгодог тээврийн зангилаа газар” учир тус улс цэргийн  сургуулилтын  логистын төв байх болно” гэж тэр тэмдэглэжээ.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ