Путин Үндсэн хуульд засвар оруулах ажлын хэсэг байгуулав
Ажлын хэсэг тус орны гол хуульд өөрчлөлт оруулах санал бэлтгэх юм.
Владимир Путин Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлтдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох тухай ярьжээ. Энэ нь жишээлвэл, ерөнхий сайд болон засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах эрхийг Улсын думд олгохыг хэлж байгаа юм.
Үүнээс гадна, төрийн тэргүүн төрийн гол гол албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс хоёрдмол харъяалалтай байхыг хориглохыг уриалсан байна.
Илгээлтийн нэлээд хэсгийг нийгмийн сэдвүүдэд зориулжээ. Ерөнхийлөгч эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг наад зах нь 2026 он хүртэл сунгахаар амласан байна. Ингэхдээ гэр бүл бүр анхны хүүхдээ төрүүлэхэд дэмжлэг авах ажээ. Путин гурваас долоо хүртлэх насны хүүхэд бүрт сар бүр мөнгөн тэтгэмж олгож байхыг санал болгосон байна. Түүнчилэн Владимир Путин амин чухал эмийн нийлүүлэлтэд тасалдал гарч байгаа одоогийн байдлыг дахин гаргуулахгүй байхыг шаарджээ.
Өчигдөр оросын бодлогод чухал өдөр байв. Тийнхүү энэ өдөр болсон үйл явдал төрийн байгуулалтын шинэ улирлын эхлэлийг тавьж байна.
Ийм үйл явдал хоёр байв. Ерөнхийлөгч Холбооны зөвлөлд илгээлт танилцуулсан юм. Илгээлт танилцуулж дуусмагц засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, үүнийг ерөнхийлөгч хүлээн авчээ. Төрийн тэргүүн танхимын удирдлага болон сайд нарын хийсэн ажилд талархал илэрхийлжээ. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг сайд нарын танхимд Владимир Путин даалгажээ.
Ерөнхийлөгч Аюулгүй байдлын зөвлөлд ойрын үед орлогч даргын шинэ албан тушаал бий болгож, уг албан тушаалд Дмитрий Медведевийг томилох бодолтой байна. Аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь ерөнхийлөгч өөрөө юм. Тус зөвлөлд Медведев батлан хамгаалах чадамж, аюулгүй байдлын асуудал хариуцах төлөвтэй байна.
ОХУ-ын ерөнхийлөгч төгсгөлд нь олон улсын аюулгүй байдлын сэдвийг хөндөж ярьжээ.
Ерөнхийлөгч Холбооны зөвлөлд илгээлтээ 1 цаг 20 минутад багтаан танилцуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ