25 сая хүн Касем Сулейманитай салах ёс хийв
Ираны хотуудад болсон "Аль-Кудс" тусгай хүчний командлагч,генерал Касем Сулейманитай хийсэн салах ёслолын ажиллагаанд 25 сая хүн оролцжээ.Энэ талаар "Аль-Кудс"-ын албан ёсны төлөөлөгч Рамазан Шариф мэдэгдлээ.Түүнчлэн Fars агентлаг "Энэ ёслолд 25 сая хүн оролцож,80 сая хүн эмгэнэл илэрхийлсэн" гэж эш татав.Рамазан Шарифын хэлснээр жанжны цогцсыг тус улсад хүргэх үеэр Ахваз,Мешхед,Тегеран, Кум,Керман гэсэн таван хотод хүндэтгэлийн ёслол хийсэн байна.Сануулахад Ойрх Дорнодод тодруулбал Багдадын нисэх онгоцны буудлын ойролцоо нэгдүгээр сарын 3-ны шөнө генерал Касем Сулеймани АНУ-ын пуужингийн цохилтод өртөж,амь үрэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ