ОХУ-ын Засгийн газар огцорлоо
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Владимир Путины Үндсэн хууль өөрчлөлт оруулах тухай санал гаргасантай холбогдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо мэдэгдлээ. (2020.01.15)
“Владимир Путин ОХУ-ын Үндсэн хуульд хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн. Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд төдийгүй эрх мэдлийн хуваарилалтад бүхэлд нь өөрчлөлт оруулна. Засгийн газар төрийн тэргүүнд шаардлагатай шийдвэр гаргах бүх боломжийг олгох ёстой. Тиймээс Үндсэн хуулийн 117-р заалтын дагуу ОХУ-ын сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээр огцрох өргөдөл өгч байна” гэж Д.Медведев Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ.
Владимир Путин Засгийн газрын гишүүдэд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, танхимын гишүүн бүртэй уулзана гэв.
Үүний дараа Путин Медведевийн өнөөг хүртэл хийж ирсэн бүхэнд талархаж буйгаа илэрхийлээд, шинэ Засгийн газар байгуулах хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг хүссэн байна. Мөн түүнд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөлдөх байгууллага болох Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг санал болгожээ. Медведев ч шинэ албан тушаалыг хүлээн авахаа мэдэгдэв.
Эл албан тушаалд Д.Медведев батлан хамгаалах чадвар, аюулгүй байдлын асуудлыг эрхлэх боломжтой гэж үзсэн байна.
ОХУ-ын Холбооны Хуралд хандсан илгээлтэд Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Думад Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөж, томилж байхыг санал болгожээ.
Russian government resigns, after #Putin's State-of-the-Nation Address proposes changes to the constitution
DETAILS: https://on.rt.com/a938
СЭТГЭГДЭЛ БИЧИХ