300 цэнэгт хушуу гэдэг дээд хязгаар биш байх магадлалтай

Америкийн зүгээс учирч буй аюулын хариуд  цөмийн зэвсэг хийж эхлэхээр хятадын удирдлага 1955 оны нэгдүгээр сарын 15-нд шийдвэрлэсэн юм.
Хятадын анхны цөмийн бөмбөгийг 1964 оны аравдугаар сарын 16-нд Лорнуурын туршилтын талбайд хийсэн билээ.  Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай  туршилт амжилттай болсон тухай мэдээлсэн юм. Нэг жилийн дараа цөмийн бөмбөгийг нисэх онгоцноос туршилтын журмаар хаясан байна. Харин 1967 онд халуун цөмийн бөмбөг амжилттай туршжээ. 

Тийнхүү Хятад улс  ЗСБНХУ, АНУ, Их Британийн дараа халуун цөмийн зэвсэгтэй дэлхийн дөрөв дэх гүрэн болсон билээ. Цэргийн цөмийн хөтөлбөрийн хүрээнд хятадууд нийтдээ 47 туршилт хийснээс 24-ийг нь газар дор хийсэн байна. Мөн  БНХАУ “цөмиийн гурвал” бүхий бүрдэл хэсэг – зөөгч пуужин, атомын шумбагч хөлөг онгоцны баллистик пуужин  болон стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцтой  болжээ.
Хятадын цөмийн зэвсэг нь хаалттай сэдэв хэвээр байгаа билээ.  Хятадын удлирдлага өөрийн стратегийн хүчний тухай ямар ч мэдээлэл өгдөггүй юм.
Одоо  Хятадын цөмийн хүчин ойролцоогоор 300 цэнэгт хушуутай гэж шинжээчид үздэг байна. Оросын “Эдийн засгийн дээд сургууль” үндэсний судалгааны их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Василий Кашины хэлснээр, энэ нь тун багцаа тоо ажээ. Гэвч ойрын арван жилд хятадын цөмийн нөөц дорвитой нэмэгдэж, америк, оросынхтой адилхан хэмжээнд хүрч мэднэ гэдгийг Кашин дурдсан байна.
1964 оноос хятадын удирдлага цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэхгүй гэсэн үүрэг хүлээсэн юм. “Гэвч  хэд хэдэн нөхцөлд хятадууд энэ амлалтаасаа ухарч болохыг тойруугаар харуулсан хэд хэдэн баримт бий. Жишээ нь,  гаднын хүчин хятадын нутагт өргөн цараатай халдаж, эсвэл АЦС юмуу УЦС-ын далан гээд дэд бүтцийн нэн чухал чухал байгууламжид цохилт өгсний дараа энэ амлалтаасаа няцаж болох талтай.  ЗСБНХУ-тай харилцаа ээдрээтэй болсон 80-иад онд ийм  тайлбар хийж байсан юм” гэж Кашин хэлжээ.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ