Хатгалгааны шинэ вирус хүнээс хүнд дамждаг нь тодорхойгүй байна
Арванхоёрдугаар сард Хятадад илэрсэн уушигны хатгалгааны титэм вирус (2019-nCoV) хүнээс хүнд дамжиж болох эсэх нь одоогоор яг тодорхойгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.
Вирусийг үргэлжлүүлэн судлах шаардлагатайг ДЭМБ-ын шинжээчид дурдсан байна.
Тухайлбал, шинэ хатгалгааг үүсгэгч нь хэрхэн тархаж байгааг тодруулж, халдвар авах нийтлэг эх сурвалжийг тогтоох хэрэгтэй ажээ.
Хятадын Ухань хотод илэрсэн шинэ титэм вирус нь хүнээс хүнд дамжиж болох юм гэдгийг ДЭМБ-ын төлөөлөгч Мария ван Керхоув мэдэгдсэн билээ.
Өнөөдрийн байдлаар вирус хүнээс хүнд дамжих нь хязгаарлагдмал шинжтэй байгаа ч, цаашид уг вирус тархахыг үгүйсгэж болохгүй, тиймээс ийм явдал болоход ДЭМБ бэлтгэж байна гэж тэр хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ