Оросын ерөнхийлөгчийн илгээлтээс юу хүлээж байна вэ?
Үзэсгэлэнгийн “Манеж” танхимд энэ оны оросын улс төрийн нэн чухал үйл явдалд бэлтгэх ажил үндсэндээ дуусаад байна. Юу гэвэл, Оросын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны Хуралд танилцуулах илгээлтээ үд дундад уншин сонсгох юм. Угтаа энэ нь Оросын бүх иргэнд хандсан илгээлт бөгөөд үүндээ ерөнхийлөгч улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлно.
Путин илгээлтийнхээ гол гол сэдвийг өөрөө биечилэн төлөвлөдөг бөгөөд энэ жил оросын төрийн тэргүүнд цаг зав тун бага байлаа, учир нь дэлхийн байдал тогтворгүй, цагийн байдлыг байнга мэдэрч байх шаардлагатай байснаас тэр.
Орос улс Ливийн сөргөлдөгч талуудыг хэлэлцээний ширээнд суулгаж чадсан бөгөөд үүнийг тодорхой ахиц хэмээн үзэж байна. Ливийн байдлыг зохицуулах төлөвийн талаар Путин сүүлийн нэг долоо хоногийн туршид арабын орнуудын олон эмир болон ерөнхийлөгч нартай утсаар ярьж санал бодлыг нь сонслоо. Мөн энэ үеэр Ангела Меркель Москвад ирсэн билээ.
Орос, Туркийн тохиролцоо Ойрхи Дорнодод дайн гаргуулахгүй байхад чиглэсэн юм. Тухайлбал, хий дамжуулах “Туркийн урсгал” хоолойг нээх арга хэмээний үеэр Путин Стамбулд Эрдагонтай уулзсан билээ.
Үүнээс гадна, армийг бэхжүүлэх, дэлхийд Оросын гүйцэтгэх үүргийг өндөржүүлэх асуудал илгээлтэд тусгагдах нь лавтай. Гэвч улс орны удирдлага энэ жил ямар чиг бодлого баритмтлахав гэсэн эдийн засгийн шинжтэй асуудлууд жирийн иргэдлийн анхаарлыг илүүтэй татаж байна. Илгээлтэд ядуурлын асуудлыг хөндөж ярина гэдгийг ерөнхийлөгч өмнө нь хэлсэн юм.
Владимир Путин өнөөдөр яг үд дундад (УБ-ын цагаар 17:00 цагийн үед) Холбооны хуралд илгээлтээ танилцуулна.
Илгээлт танилцуулах арга хэмжээнд 1300 хүн уригдан оролцох ажээ. Энэ арга хэмжээг оросын болон гадаадын 900 орчим сэтгүүлч мэдээлнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ