Хятадад арван хүн ор сураггүй алга болов
Даваа гарагийн орой Хятадын Цинхай мужийн Синин хотын Улаан загалмайн эмнэлгийн ойролцоох автобусны буудлын урд авто зам их хэмжээгээр нуржээ.Үүний улмаас арван хүн ор сураггүй алга болж,бэртсэн 15 хүн эмнэлэгт хүргэгдсэн аж.Нуралт ойролцоогоор орон нутгийн цагаар 17.30-д болсон байна.Авто зам нурсан газар хэдэн хүн байсан нь тодорхой болоогүй бөгөөд эрэн хайх,аврах ажиллагаа үргэлжилж буй.Түүнчлэн нуралтын шалтгааныг тогтооно.Гэмтэгсэд шаардлагатай тусламж авч байгаа агаад тэдний биеийн байдал тогтворжжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ