Владимир Путин Ангела Меркельтэй утсаар ярьжээ
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин даваа гарагт Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярьсан байна.Тэдний ярианы сэдэв Берлинд удахгүй болох хурлын талаар байсан гэнэ.Уг хурлаар Ливийн тухай асуудлыг хэлэлцэх аж."Германы талын санаачлагаар ерөнхийлөгч Владимир Путин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй утсаар ярьсан"гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ