Хоёрдугаар Елизавета хунтайж Гарригийн шийдвэрийг дэмжжээ
Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета хатан хааны гэр бүлийн эрх дархаас татгалзах гэсэн хунтайж Гарри болон түүний гэргий Меган Маркл нарын шийдвэрийг дэмжсэн байна.
Энэ тухай зохих мэдээ Букингемийн ордны сайтад нийтлэгджээ.
Хатан хааны гэр бүл “шинэ гэр бүлийн хувиар шинэ амьдрал төвхнүүлэх гэсэн Гарри, Меган хоёрын хүсэлтийг” бүрэн дэмжсэн ч, “тэднийг үүрэгт ажлаа цаашид гүйцэтгэж байхыг хүсч байна” гэж мэдээнд өгүүлжээ.
Мөн Сассекийн герцог, гүнж хоёрыг Канад болон Их Британид байх хугацаанд “шилжилтийн үе тогтоож өгөхөөр” шийдвэрлэснийг тодруулан тайлбарласан байна.
Түрүүнд нь хунтайж Гарри, түүний гэргий Меган Маркл хоёр Британийн хатан хааны гэр бүлийн ахмад гишүүдийн үүрэг, эрх дархаас татгалзах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан юм.
Тийнхүү хоёрдугаар Елизавета энэхүү шийдвэрийг өмнө нь гэр бүлийн хүрээнд хэлэлцэж тохиролцсон аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ