Америк залуу гадаа хүйтэнд 23 өдөр байсан ч, амьд гарчээ
Америкийн Аляска муж улсын цагдаа нар алслагдсан нутагт урц нь шатсаны дараа хүйтэнд 23 өдөр байсан залууг аварсаныг хэвлэлд мэдээлжээ.
Хүмүүсээс алс хол сууж байсан 30 настай америк залуу Тайсон Стилийн байдлыг шалгах хүсэлтийг цагдаагийн нисдэг тэрэг саяхан биелүүлжээ. Түүнээс мэдээ ирэлгүй хэдэн долоо хоног болсныг хэвлэлд бичсэн байна.
“Түүний сууж байсан урц арванхоёрдугаар сарын дундуур шатаж, галд түүний нохой үхсэн байна” гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Гэргүй болсноор Стил хүйтэнд орох орон, холбоо барих хэрэгсэлгүйгээр 23 өдөр байсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ