Шинэ төрлийн титэм вирус Хятадад уушигны хатгалгаа дэгджээ
Хятадын хэсэг эрдэмтэд гарал үүсэл нь тодорхойгүй уушигны хатгалгаа тус оронд дэгдэх шалтгаан болсон вирусийг илрүүлж чаджээ. Лабораторийн шинжилгээ хийснээр шинэ төрлийн титэм вирус илрүүлсэн байна.
Чухамхүү энэ вирус Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн хатгалгаа нь чухамхүү энэ вирусээс үүдэлтэйг тогтоосныг РИА Новости агентлаг уламжилжээ. Өвчилсөн 15 тохиолдол нотлогдсон байна. Нуклеиний хүчлийн аргаар шинжилгээ хийснээр эдгээр тохиолдлыг илрүүлжээ.
Эрдэмтэд болон эмч нар эпидемиологийн шинжилгээг үргэлжлүүлж, өвчний клиникийн илрэлийг судлах хэрэгтэй болж байна.
Хятадад нийтдээ вирусийн хатгалгаа авсан 59 тохиолдол илэрчээ. Өвчлөгдөгсдөөс 7-гийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Өвчилсөн хүмүүст ойр байсан бас 163 хүн хяналтад байгаа ажээ. Халдвар авсан зарим хүн далайн бүтээгдэхүүний зах зээлд ажиллаж байсан байна.
Энэ өвчнөөр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ажээ. Түүнчилэн вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол гараагүй байна.
Титэм вирус нь хүн, түүнчилэн муур, нохой, шувуу, үхэр болон гахайнд халдаж болдог аж. Энэ вирус мэдрэлийн болон амьсгалын систем, түүнчилэн ходоод-гэдэсний замын өвчин үүсгэж болдог байна. Энэ вирусийн липо агуулсан бүрхүүл нь титмийг санагдуулсан сэртэнтэй бөгөөд түүний нэр нь үүнтэй холбоотой юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ