Австралид түймрийн улмаас нэг тэрбум гаруй амьтан үхжээ

                          Энэ тухай Сиднейн их сургуулийн хэвлэлийн албанаас мэдэгдэв.Тодруулбал профессор Крис Дикман Шинэ өмнөд Уэльс мужид 800 сая гаран амьтан гал түймрийн хохирогч болсныг тогтоосон байна.Харин улсын хэмжээнд хорогдсон нийт  амьтны тоо нэг тэрбум давсан аж.Профессор Крис Дикманы гаргасан тоо баримт 2007 онд Дэлхийн зэрлэг амьтдын сангаас Австралийн зэрлэг амьтдад газар чөлөөлөлтийн талаар хийсэн тайланд үндэслэжээ.Судалгаа хийгчид дээрх тоонуудыг ашиглан,Шинэ өмнөд Уэльс мужийн хөхтөн болон мөлхөгч амьтад,шувуудын дундаж нягтралыг тодорхойлж,тооцоог нь ургамлын талбайн хэмжээгээр үржүүлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ