Украинчууд Зеленскийн тансаглалд дургүйцэж байна

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг Оманы тансаг зочид буудалд амарч буйд нийгмийн сүлжээ хэрэглэгчид дургүйцэж, улс орны байдал хүнд хэцүү байгааг сануулжээ. “Обозерватель” сайтад ингэж бичсэн байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичиж байгаагаар, Зеленский  нэг шөнө нь дөрвөн мянга хүртэл еврогийн үнэтэй (манайхаар – 12 сая гаруй төгрөг – ред.,) байж болох Оманы хамгийн тансаг буудлын нэгэнд буужээ. Тийнхүү  украинчууд  төрийн тэргүүний тансаглалыг нийгмийн сүлжээгээр буруушааж байна. 

“За яахав дээ, тэр дайн, тэнэг сонгогчдоос залхаж ядарсан хэрэг. Амралтгүй, амралтын өдөргүй хөлсөө гоожтол ажилладаг. Ядуурлын үе дууссан, гэхдээ бүгдээрээ биш л дээ” хэмээн нэг хэрэглэгч дурджээ. 

Украины хуучин ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн оны шинэ жилээр Мальдивын аралд амарч байсныг зарим хэрэглэгч дурдсан байна. Өнгөрсөн жил тэр өөр нэр бүхий хуурамч баримт бичиг ашиглан, арлын тансаг сувиллын газарт гэр бүлийнхнийхээ хамт амрахаар шийджээ.  Зеленский тэгэхэд Порошенког шүүмжилж, Украины олонхи айл өрх хөөрхийдөө хэмээн мэдэгдээд, “гэмт хэрэгтнийг Мальдивын аралд биш, харин шоронгийн орон дээр байгааг харвал  сайхансан” гэж байжээ.

Гэвч Зеленский амрахаар биш, харин хоёр орны харилцааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцээ хийхээр Оманд ирсэн юм гэж төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ