Шинэ жилийн шөнө арав гаруй хүн алагджээ

АНУ-д шинэ он гарсаар гэмт хэргийн улмаас хэдхэн цагийн дотор арав гаруй хүн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алджээ. “USA Today” сонинд ингэж бичсэн байна.

Сонинд дурдсанаар, эдгээр хүн амины хэрэг голдуу хэд хэдэн баар, цэнгээний газарт болжээ. Тухайлбал, Флорида муж улсын  Орландо хотын клубт  хоёр хүн бууны суманд өртөж амиа алдсан байна. 

2019 онд АНУ-д  өмнөхөөс хамгийн олон хүн амины хэрэг гарчээ.  Тус оронд нийтдээ 40 гаруй ийм халдлага болж, 210 гаруй хүн амь үрэгдсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ