Казахстанд онгоцны ослоос амиа алдсан хүний тоо 14-д хүрлээ

Казахстаны Алматы хотод  100 хүнтэй онгоц осолджээ. Онгоцонд нийт 95 зорчигч, нисэхийн багийн таван гишүүн зорчиж байсан бөгөөд одоогоор 60 гаруй хүн амьд гарсан талаар BBC мэдээллээ.

Bek Air авиа компанийн Fokker онгоц Алма-Ата нисэх буудлаас нийслэл Нур-Султан хот руу нисэх ёстой байсан ч өндрөө алдаж, хороолол дунд байшин дээр унасан байна.

Казахстан улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр ослын газар 976 хүн, түргэн тусламжийн 33 баг ажиллаж байгаа гэнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ