АНУ-ыг фашист орон хэмээн тодорхойлжээ

Александрия Окасио-Кортес

АНУ-д “шударга нийгэм” гэж алга, тус улс “фашист” орон болж, баян хүмүүсийн л  хэрэгцээг хангаж  байна гэж ардчилсан намаас сонгогдсон конгрессын гишүүн Александрия Окасио-Кортес мэдэгджээ.  “Ньюсуик” сэтгүүлд ингэж бичсэн байна. 

Окасио-Кортес Вермонт  муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерсыг дэмжих арга хэмжээн дээр даваа гарагт үг хэлжээ.  Тэр хэлэхдээ,  АНУ фашизмын үзэл сурталтай орон бөгөөд харин чинээлэг хүмүүс өөрсдөө л улам баяжихын тулд улсын нөөцийг зүгээр л ашиглаж байна гэж мэдэгджээ.

Улс төрч одоогийн төрийн байгуулалтын эсрэг тэмцэхийг уриалсан байна. “Хэрвээ бид соёлт нийгэм байгуулж чадахгүй бол, бид хичнээн алт олборлож байгаа нь хэнд хамаатай билээ?” гэж конгрессын гишүүн тэмдэглээд, ерөнхийлөгч Дональд Трампыг “хөөж явуулахыг” уриалжээ. 

Конгрессын гишүүн АНУ-ын улс төрийн байдлыг нэг бус удаа шүүмжилж байсан юм. Улс орон уур амьсгалын өөрчлөлтийн төдийгүй,  бас нийгэм, эдийн засгийн асуудалд бусдаас хоцорч байна гэж тэр мэдэгджээ. Нэг хэсэг нь тэрбумтан болж, харин бусад нь  эрүүл мэндийн тогтолцоонд  арай чамай л хамрагдаж байдагт нь тэр капитализмыг илэн далангүй шүүмжилж байжээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ