Меркель канцлерын албан тушаалд ажилласан хугацаагаараа тэргүүлж мэдэхээр байна

Ангела Меркель ХБНГУ-ын засгийн газрын тэргүүний албан тушаалд ажилласан хугацаагаараа тус орны анхны канцлер Конрад Аденауэраас түрүүлснийг ТАСС агентлаг мэдээлжээ.

Одоогийн байдлаар Меркель энэ албан тушаалдаа 5146 өдөр ажиллаж байгаа юм. Харин ХБНГУ-ын анхны канцлер 5143 өдөр ажиллажээ.


 ХБНГУ-ыг 5869 өдөр тэргүүлсэн Гельмут Коль л Меркелиэс удаан ажилласан байна. Германы засгийн газрын одоогийн тэргүүн  энэ амжилтыг эвдэхийн тулд албан тушаалдаа бас 725-аас  цөөнгүй өдөр ажиллах хэрэгтэй ажээ.

Гэвч канцлерын албан тушаалд дахин өрсөлдөхгүй гэдгээ Меркель 2018 онд мэдэгдсэн билээ.

“Форбс” сэтгүүл  саяхан Ангела Меркелийг  дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр дахин тодруулсан юм. Эхний гуравт Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лаград, АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар оржээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ