Путин Крымын гүүрний төмөр замын хэсгийг нээв

Оросын ерөнхийлөгч Крымын гүүрний төмөр замын хэсгийг өчигдөр нээв.

Тэр Керчиэс Таманьд  рейлбусаар (автобус болон төмөр замын вагоны гибрид) иржээ.

Керчийн хоолойгоор дамжуулан Крымын хойг болон Краснодарын хязгаарын хоорондох гүүрийг дөрвөн жилд барьсан байна.  Энэ гүүр 19 километр бөгөөд Оросдоо хамгийн урт нь болжээ.  Гүүрийг улсын төсвийн хөрөнгөөр барьж, нийт өртөг нь бараг 228 тэрбум рубль болсон байна. Гүүрийн автомашины хэсгийг 2018 оны тавдугаар сарын дундуур нээсэн юм.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ