АНУ-ын шинэ сансрын хөлөг амжилттай газардав
“Boeing” компанийн “Starliner” хөлөг америкийн Нью-Мексико муж улсын Уайт-Сэндсийн туршилтын талбайд амжилттай газарджээ. НАСА энэ үйл явдлыг шууд дамжуулан үзүүлсэн байна.
“Starliner” хөлөг нисгэгчгүй горимоор анхны туршилтын нислэг үйлдэж, тойрог замд 48 цаг байжээ. Туршилтын нислэгийн үед хөлгийн бүхээгт Роузи хэмээх манекен байжээ.
“Starliner” хөлөг тооцоолсон газарт буусан байна.
Шууд нэвтрүүлгийн хөтлөгч ийнхүү хөлөг газардсаныг түүхэн үйл явдал гэж тодорхойлжээ. Мэргэжилтнүүдийн багийнхан, тухайлбал ирээдүйн нислэгт оролцох сансрын нисэгчид хөлөг газардсан газарт очсон байна. Тэд Роузи хэмээх манекенийг нүүлгэн шилжүүлснээр хөлгийн туршилтын нислэгийг дуусгажээ.
Америкийн сансрын нэн шинэ хөлгийг арванхоёрдугаар сарын 20-нд Флорида муж улсын сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн юм. Хөлөг тооцоолсон тойрог замд гарсан ч, нислэгийн хугацаанд алдаа гарснаас болоод товлосон хугацаанд тойрог замд орж чадаагүй байна.
Тийнхүү “Starliner” хөлөг Олон улсын сансрын станцад очиж чадахгүй болсон учир, НАСА болон “Boeing” компани хөлгийг Дэлхийд буцаахаар шийджээ.
Зохион бүтээгчдийн төлөвлөж байгаагаар, “Starliner” хөлөг бүр нь сансарт арав хүртэл удаа нислэг үйлдэж чадах гэнэ. Анхны жолоодлогот нислэгийг ирэх оны эхний хагаст хийхээр төлөвлөж байгаа юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ