Эрик Трамп эцгийг нь эсэргүүцэгчдийг хүн гэж үздэггүй байна

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын хүү Эрик эцгийнхээ  мөрөөр явж байгаа нэгэн аж.  Гэхдээ  энэ нь тэр залуу бизнесээс улс төрд орохоор шийдсэн гэдэг утгаар биш, харин өргөн олонд нэг  их таалагддаггүй түүний хэлсэн үгийг хэлж байгаа хэрэг. Тухайлбал, Эрик эцгийг нь эсэргүүцэгчдийг хүн хэмээн үздэггүй гэдгээ мэдэгджээ.

33 настай тэр телевизийн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.  Эрик Дональдович  ерөнхийлөгчийн бараг алхам бүрийг буруушаадаг америкчуудыг хатуухан шүүмжилсэн байна. “Ингэж үзэн ядахыг би хэзээ ч харж байгаагүй. Тэд миний хувьд хүн  биш. Энэ нь тун чиг гунигтай явдал” хэмээн Эрик  их  л сэтгэлийн хөөрөлтэй хэлжээ. Ардчилсан нам ялагдал хүлээснээсээ болоод байнга саад тушаа болж байна гэж Трампын хүү мэдэгджээ. “Тэдний үзэл санаа шавхагдсан, тэдэнд хүмүүст хэлэх зүйл огт байхгүй, тэгээд л тэд манай гэр бүлд саад хийхээр санаархаж байдаг хэрэг.  Тэд биднийг хорсолтойгоор ажиглан харж байдаг, энэ нь үнэхээрийн аймаар” гэж Эрик хэлжээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ