Трамп АНУ-ын сансрын цэрэг байгуулах тухай албан ёсоор зарлав
АНУ-ын одоогийн батлан хамгаалахын төсвийн хүрээнд Сансрын хүчинд 40 сая доллар гаргахаар төлөвлөж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сансрын цэрэг байгуулах тухай албан ёсоор зарлажээ. Тэр цэргийн төсөвт гарын үсэг зурах арга хэмжээний үеэр үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна.
Энэ нь “нэн чухал үе юм” гэж төрийн тэргүүн тэмдэглэжээ.
РИА Новости агентлаг телевизийн Fox News сувгаар шууд дамжуулсан нэвтрүүлгийг иш татахдаа, “өнөөдөр бид Сансрын хүчин хэмээн нэрлэгдэж буй манай зэвсэгт хүчний шинэ салбарыг албан ёсоор танилцуулж байна” гэж Трампын хэлснийг иш татан дурдсан байна.
Трампын ингэж зарлах нь үүнээс өмнө тодорхой байсан билээ. АНУ-ын одоогийн батлан хамгаалах төсвийн хүрээнд Сансрын хүчинд 40 сая доллар төлөавлөж байгаа ажээ. Уг хүчин бүрэлдэхүүндээ эхлээд 200 хүнтэй байх гэнэ. Түрүүнд нь АНУ-ын агаарын цэргийн хүчний генерал Жон Хайтен Орос, Хятадын сансрын дайн хийх боломж чадавхийг шалгахыг америкийн тагнуулын байгууллагуудад уриалжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ