Дөрвөн цаг илэн далангүй ярилцав

     Өчигдөр Владимир Путиний хийсэн том хэвлэлийн хурал нь түүний 15 дахь хэвлэлийн хурал байлаа. Хэвлэлийн хурал 4 цаг 18 минут үргэлжилжээ. Сэдэв уламжлал ёсоор  маш өргөн хүрээтэй байв.  Тэр Оросын анагаах ухаан,  хүн ам зүй болон экологийн тухай ярьжээ. Иргэдийн орлого нэмэгдэх төлөв, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийг хэрхэн үзэж байгаа тухай төрийн тэргүүнээс асуусан байна.  Владимир Путин Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох эсэх тухай  бас тайлбарлажээ. Түүнд Донбассын тухай, Белорусс, Оросын интеграц, АНУ-тай хийх яриа хэлэлцээний тухай гээд  түүнд олон асуулт тавьсан байна. 
     Энэ нь Путиний хамгийн удаан үргэлжилсэн хэвлэлийн хурлын нэг болов.  Оролцсон сэтгүүлчдийн тоогоороо ч бас дээд амжилт тогтоосон бөгөөд ерөнхийлөгчид  асуулт тавихаар Олон улсын худалдааны төвд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 1895 төлөөлөгч иржээ. Тийнхүү Владимир Путин 71 асуултад хариулж, төгсгөлд нь  бүх хүнд  ирж буй шинэ оны мэнд хүргэсэн байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ