Өнөөдөр Путиний том хэвлэлийн хурал болно

Владимир Путиний том хэвлэлийн хурал эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна.  Одоо тэр өнөөдөр болох сэтгүүлчидтэй хийх жил тутмын уулзалтад бэлтгэж байгаа ажээ. Путин сайд  нар, ерөнхий сайд нарын орлогчид, агентлагууд болон төрийн бусад бүтцийн удирдах хүмүүсээс мэдээлэл авч байна. Хэвлэлийн хурал болох Олон улсын худалдааны төвд ч бэлтгэл ажил дуусч байна.
Энд олон арван километр кабель утас татаж, 50 тонн дамжуулах тоног төхөөрөмж суурилуулжээ.
Энэ жил энд томилогдож  ажиллах сэтгүүлчдийн тоо ч хамгийн олон байх төлөвтэй байна.
Тодруулвал, хэвлэлийн хуралд 1895 сэтгүүлч ирэх ажээ. Тийнхүү үзэгчид, сонсогчдынхоо өмнөөс Путинд асуулт тавьж амжих нь л  тэдний  хувьд хамгийн гол юм.
Владимир Путиний хэвлэлийн хурал өнөөдөр москвагийн цагаар үдийн 12.00 цагт (УБ-ын цагаар оройн 17.00 цаг) эхлэнэ. Телевизийн “Россия 1”, “Россия-24”, “Первый”, НТВ, ОТР суваг, түүнчилэн радиогийн “Маяк”, “Вести ФМ”, “Радио России” станцууд шууд нэвтрүүлнэ.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ