Мексикийн сайд асан Гарсиа Луна хар тамхины мафитай холбоотой нь нотлогдов

Мексикийн тусгай алба хар тамхины бизнесийн авлигын хэргээр АНУ-д саатуулагдсан Олон нийтийн аюулгүй байдлын сайд асан Хенаро Гарсиа Лунагийн хамгийн ойрын хамтрагчдыг шалгаж эхлэв.Тухайлбал экс сайдын хамсаатан Карденас Паломино цагдаагийн газрын аюулгүй байдлын дарга байжээ.Мөрдөн байцаалтанд оролцсон хүмүүсийн дунд одоогийн Аюулгүй байдлын сайд Марибель Сервантес байсныг эх сурвалжууд мэдээлж эхэлсэн аж.Тус улсын тагнуулын газрын санхүүгийн албаны дарга Сантьяго Ньетагийн мэдээлснээр засгийн газрын аппаратын данснаас Гарсиа Лунагийн гэр бүлийн эзэмшдэг компаний дансанд хоёр тэрбум песо шилжүүлсэн явдал мөрдөн байцаалтын анхаарлын төвд байгаа гэнэ.

Урьд нь Техаст хоригдож байсан экс сайдыг Нью-Йорк руу шилжүүлж,шүүх хурлыг нь хийх юм.Мексикт түүнийг хар тамхины наймаа хийсэн хуйвалдаан,хуурамч мэдүүлэг,хээл хахууль,олон нийтийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон,зохион байгуулалттай гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ