Томхон хэмжээний дайн гарах магадлалын тухайд
Оросын зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн Валерий Герасимов томхон хэмжээний дайн гарах магадлалын талаар ярив гэж “Красная звезда” сонинд бичжээ. Ийм мөргөлдөөн эхлэх нөхцөл 2050 оныг хүртэл байхгүй гэлээ ч, дэлхийн өнөөгийн байдал тогтворгүй байна гэж Герасимов мэдэгджээ. Энэ нь зарим орон өөрийн зарчмыг бусад бүрэн эрхт улсад, тухайлбал хүч хэрэглэн тулган хүлээлгэхээр санаархаж байдагтай холбоотой юм гэж тэр үзэж байна. “Бие даасан бодлого баримтлахыг хүсч буй улсууд, түүний дотор Орос улсад улс төр, эдийн засгийн болон мэдээллийн урьд өмнө байгаагүй дарамт шахалт үзүүлж байна” гэж жанжин штабын тэргүүн тэмдэглэжээ.
Үүнтэй холбогдуулан томхон хэмжээний мөргөлдөөн болж даамжирч мэдэх хямралт нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй гэж тэр тодруулан тайлбарласан байна. Үүнээс гадна, ирээдүйд дайн бүх хүрээг хамарна, юу гэвэл сансрыг ийм ажиллагааны тав дахь салбар хэмээн хүлээн зөвшөөрсөн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын шийдвэр дээрхийн нотолгоо болж байна гэж Герасимов онцлон тэмдэглэжээ.
Арванхоёрдугаар сарын эхээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин сансарт дайн гарч болзошгүй талаар санал бодлоо илэрхийлсэн юм. АНУ сансрыг томхон сөргөлдөөний орон зай хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь оросын тойрог замын хиймэл дагуулын бүлэглэлийг бэхжүүлэхийг шаардаж байна гэж тэр хэлсэн билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ