Хэрэг хуучирдаггүйг нотолжээ


АНУ-ын цагдаа нар ДНК-гийн шинжилгээ ашиглан бараг 40 жилийн өмнө гарсан хүн амины хэргийн сэжигтэнг илрүүллээ.Мөрдөн байцаагчдын мэдээлснээр 1980 оны нэгдүгээр сарын 16-нд 21 настай Хелен Прушински бүсгүйг Колорадо мужид хүчирхийлэн хөнөөсөн хэрэг гарчээ.Сэтгүүлч болохыг хүсдэг хохирогч хоёр долоо хоногийн өмнө Денвер лүү орон нутгийн радио станцад дадлага хийхээр нүүсэн аж.Удаан хугацааны туршид цагдаа нар гэмт хэрэгтэнг хайсан ч үр дүн гарсангүй.Ингээд эцэстээ тэд талийгаачийн биеэс олдсон үрийн шингэний дээжийг шинжилгээнд өгсөн ба Флорида мужаас ачааны машины жолооч Жеймс Кертис Клэнтон гэгч 62 настай эрийг баривчилсан байна.Түүнийг даваа гарагт Колорадогийн шүүхэд аваачсан гэнэ.Энэ нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд генетикийн шинжилгээний тусламжаар олон арван жилийн өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлж буй анхны тохиолдол биш билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ