Нэгдүгээр сараас Boeing 737 MAX нисэх онгоц үйлдвэрлэхийг түр зогсооно

“Boeing” корпорац нэгдүгээр сараас 737 MAX нисэх онгоц үйлдвэрлэхийг түр зогсоож байна. “The Wall Street Journal” сонинд ингэж бичжээ. 

Энэ мэдээнээс үзвэл, сүүлийн үед тус компани сард 40 нисэх онгоц үйлдвэрлэж, харин нөөцөд 400 орчим нисэх онгоц байгаа ч, худалдан авагч олдохгүй байгаа аж.

Этиопи (157 хүн амь үрэгдсэн) болон Индонезид (189 хүн амь үрэгдсэн) сүйрэл болсны дараа энэ төрлийн нисэх онгоцыг бараг ашиглахаа больжээ. Дээрх хоёр тохиолодолд  бүхээгийн системийн үйл ажиллагаанд доголдол гарсныг “Boeing”-ийн удирдлага хүлээн зөвшөөрснийг хэвлэлд мэдээлж байгаа юм.

Харин “Boeing” корпорацын зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ