Б.Амархүүгийн ДАВЖ ЗААЛДАХ хурал өнөөдөр болно

OХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч аравдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ танилцуулсан билээ.


Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр хэлэлцэж түүнд хоёр жилийн хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм.


Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хурал  өнөөдөр /2019.12.17/  нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болно. Уг хуралд шүүгдэгч Б.Амархүү цахимаар оролцох ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ