“Ирээдүйн инженерүүд-2025” улсын III олимпиадын шагнал гардуулна

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж байна.

-Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна.

 

 

10:00 цагт: “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3r дадал буюу 3r4ub” төслийг СХД-ийн ерөнхий боловсролын 15 сургууль дээр хэрэгжүүлсэн “Хог хаягдлын олимп, боловсролын хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх уулзалт дүүргийн Хүүхэд залуучуудын театрт болно. Холбогдох утас 99896747

11:00 цагт: ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд-2025” Улсын III олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Холбогдох утас 99071795

Үндэсний мэдээллийн төвд:

11:00 цагт: Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон ноцтой асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлнэ.

 

Орон нутагт:

9:00 цагт: Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

-Хангайн бүсийн түншлэл Хамтын ажиллагаа үзэсгэлэн, худалдаа Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд болно.

-Сэлэнгэ аймагт 2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн татлага энэ сарын 29-ныг дуустал үргэлжилнэ.

 

Хилийн чанадад:

-Мексикийн Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 21 тамирчин хоккейчин оролцож байна.

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ