Филиппиний газар хөдлөлтөд 37 хүн өртжээ
Филиппинд болсон 6,8 баллын хүчтэй газар хөдлөлтөд дор хаяж 37 хүн өртсөн байна.Тэрчлэн зургаан настай бяцхан охин амиа алдсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгсөн сүүлийн үеийн мэдээллээр бол хохирогчид бүгд Давао-дель-Сур мужийнх аж.
Газар хөдлөлтийн улмаас тус мужид цахилгаан тасарч,хэд хэдэн байшин барилга нуржээ.Ням гарагт Филиппинд 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар 06 цаг 11 минутад Магсайсай тосгоноос зүүн өмнө зүгт таван км-ийн зайд болжээ.Голомт нь 28,2 км-ийн гүнд байрласан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ