Дэлхийн аль ч цэгт хүнийг ганцхан цагт хүргэж чадах технологитой болсон гэнэ

Америкийн чөлөөнд гарсан дэслэгч генерал Стивен Кваст Хиллсдейлийн коллежид үг хэлэхдээ,  хүнийг ганцхан цагийн дотор Дэлхийн аль ч цэгт хүргэж чадах технологи АНУ-д бий гэж мэдэгджээ.  Сан-Антониогийн цэргийн баазын нисэхийн сургалтын төвийн тэргүүн байсан энэ хүний хэлснийг “The Drive” сэтгүүл иш татан дурдсан байна. 

“Уг  технологийг бүр өнөөдөр бие даан хэрэгжүүлж болно. Энэ нь ямар ч  хүнийг цаг хүрэхгүй хугацаанд Дэлхийн аль ч цэгт хүргэх боломж олгоно” гэж тэр хэлжээ.

Ингэхдээ  уг технологи чухамхүү хэрхэн ажилладагийг Кваст тодруулж тайлбарлаагүй байна.

Сэтгүүлд бичсэнээр, нээлттэй эх сурвалжуудад тайлбарлаад байдаггүй зарим үзэгдлийн талаар  америкийн бусад цэргийн хүн санал бодлоо илэрхийлж буй нөхцөлд дэслэгч генерал ингэж мэдэгджээ.

Кваст өнгөрсөн есдүгээр сард чөлөөнд гарсан байна. Сансрын технологийн асуудлаар түүний хэлсэн үг нь ингэх шалтгаан болсон байж болохыг сэтгүүлд тэмдэглэжээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ