АНУ-ын дээд шүүх Дональд Трампын татварын хэргийг хянан хэлэлцэнэ
"АНУ-ын дээд шүүх 2020 онд ерөнхийлөгч Дональд Трампын санхүүгийн мэдээлэлтэй холбоотой гурван хэргийг хянан хэлэлцэнэ"гэж тус шүүхийн мэдэгдэлд дурджээ.Өмнө нь доод шатны шүүхүүд төрийн тэргүүний санхүүгийн үйл ажиллагаа,түүний төлж буй татварын талаарх мэдээллийг Нью-Йоркын эрх баригчдад өгөх ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан удаатай. Бичиг баримт шаардлагатай байсан банк,фирмүүд тэдгээрийг хангахаар тохиролцсон ч шүүхийн шийдвэрийг Цагаан ордон тууштай давж заалдаж байсан юм.
"Анхан хэргийг ач холбогдлоор нь шалгаж үзэх хүртэл баримт бичгүүдийг өгөхгүй" гэж дээд шүүх шийдвэрлэсэн байна. Харин Ерөнхийлөгчийн өрсөлдөгч нар санхүүгийн бичиг баримтаас нь түүний зөрчлийг олох боломжтой гэж найдсаар иржээ.Олон жилийн турш бизнесмэн,телевизийн хөтлөгч гэдгээрээ алдартай байсан Д.Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрд орж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ