“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ
Америкийн “The National Interest” сэтгүүл хамгийн хүчирхэг флот бүхий орнуудыг нэрлэсэн байна.
Нийтлэл бичигчдийн үзэж байгаагаар, америкийн флот эхний байранд оржээ. Уг флот хамгийн олон хөлөг онгоцтой, хамгийн том хариуцах бүстэйг тэмдэглэж байна. “Өөр нэг ч тэнгисийн цэргийн флот Номхон, Атлантын болон Энэтхэгийн далай, түүнчилэн Газрын дундад тэнгис, Персийн булан болон Африкийн эвэрт байнга ажилладаг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин шиг ийм их хамрах хүрээгүй юм” гэж материалд дурджээ.
Америкийн флот 288 хөлөг онгоцтойгоос 10 нисэх онгоц тээгч, 62 мина тээгч хөлөг онгоц, 17 хөнгөн хөлөг онгоцтойг сэтгүүлчид тодруулан дурдсан байна.
Жагсаалтын хоёрт Хятадын тэнгисийн цэргийн флот бичигджээ. Тус флот сүүлийн 25 жилд их зам туулж, одоо 25 мина тээгч хөлөг онгоц, 42 хөнгөн хөлөг онгоц, гурван десантын хөлөг онгоцтой байна.
“The National Interest” сэтгүүлд бичсэнээр, Орос улс флотынхоо хүчин чадлаар дэлхийд гуравт орж байна. Оросын тэнгисийн цэргийн хүчин зөвлөлтийн хөлөг онгоцнуудын гол хэсгийг өвлөж үлдсэн бөгөөд гэхдээ зэвсэглэлд шинэ техник ч тогтмол ирж байгаа ажээ. Тухайлбал, сэтгүүлчдийн тооцоолсноор, оросын флот 79 томхон хөлөг онгоц, түүний дотор мина тээгч 13 хөлөг онгоц, нэг нисэх онгоц тээгч хөлөг онгоц, таван крейсер, 52 шумбагч хөлөг онгоцтой байна. Эдгээрээс бараг бүгдийг нь хүйтэн дайны үед үйлдвэрлэжээ.
19 хөнгөн хөлөг онгоц, мина тээгч хөлөг онгоц, гурван том хөлөг онгоц, долоон атомын цохилтын шумбагч хөлбөг онгоц, баллистик пуужин бүхий дөрвөн шумбагч хөлөг онгоцтой Их Британийн хатан хааны тэнгисийн цэргийн флот дөрөвт бичигдсэн байна.
Тавд 114 хөлөг онгоцтой японы флот оржээ. Бүрэлдэхүүндээ 16 хөлөг онгоцтой энэ орны шумбагч хөлөг онгоцны флот дэлхийн шилдэг флотын нэг болохыг тэмдэглэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ