Дональд Трампын өмгөөлөгч асан шүүхээс ялыг нь бууруулахыг хүсэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн шоронд хоригдож буй билээ.Түүний өмгөөлөгч Ленни Дэвисийн мэдэгдсэнээр Нью-Йоркын шүүхээс ялын хэмжээгээ бууруулахыг хүсчээ.Л.Дэвисийн шүүхэд гаргасан өргөдөлд "Коэн гурван жилийн ялаа нэг жил хүртэл бууруулах юм уу "мөрдөн байцаах ажиллагаатай хамтарсан"гэсэн шалтгаанаар гэрийн хорионд байлгахыг хүсэж байна"хэмээсэн аж.
Сануулахад М.Коэн нь татвараас зайлсхийсэн,конгресст хуурамч мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд ноднин 12-р сарын дундуур гурван жилийн хорих ял сонссон юм.Түүнийг тавдугаар сард АНУ-ын хамгийн тохь тухтай шоронгийн тоонд багтдаг Отисвиллд хорьсон байна.Тодруулбал нэмэлт хоолтой,хувцас хунараа угаах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ