Буудалцааны улмаас зургаан хүн нас барав
Эл аймшигт явдал АНУ-ын Нью-Жерси хотод болсон талаар Associated Press агентлаг уламжиллаа.Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар уг хэргийн улмаас 40 настай офицер Жозеф Силс амиа алдсан ба хэргийг шалгах явцад гэмт этгээдүүд дээр очсон гэж таамаглаж байгаа ч түүнийг оршуулгын газрын ойролцоо бууджээ.Дараа нь тэндээс ойролцоогоор нэг милийн зайд орших супермаркетэд буудалцаан болж,зэвсэглэсэн хоёр этгээдээс гадна гурван гэрч алагдсан байна.Мөн цагдаагийн хоёр албан хаагч шархдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ