2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв
"Webster"-ийн толь бичиг гэгддэг "Merriam Webster American English" толь бичигт they буюу "тэд"гэдэг үгийг 2019 оны үгээр нэрлэжээ.Тус толь бичгийн ерөнхий редактор Питер Соколовски "2019 оны бидний үг-"тэд""гэж мэдэгдсэн бөгөөд түүний ярианы дүрсжүүлсэн бичлэгийг толь бичгийн вэбсайтад байрлуулжээ.Түүний хэлснээр энэ нь уг үг хэрхэн ашиглагдаж байгааг өөрчлөх үр дагавар юм.Харин 2018 оны үгээр толь бичгийнхэн justice хэмээх үгийг нэрлэсэн байна.Эл үгийг монголоор шударга ёс,хууль зүй,шүүх гэх зэргээр орчуулж болох билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ