Улс төрийн далд санаа агуулж байна гэж В.Путин үзжээ

       Оросын талаар Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) гаргасан шийдвэр олимпийн Харти бичигт харшилж байна.  Оросын ерөнхийлөгч Владимир Путин ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ. 

WADA-д Оросын үндэсний олимпийн хорооны талаар гомдол гаргах үндэслэл байхгүй, “хэрвээ ийм үндэслэл байхгүй бол, манай орон уралдаан тэмцээнд үндэсний далбаатайгаа оролцох ёстой учир,  шүүхэд  нэхэмжлэл гаргах бүхий л үндэслэл Орос улсад бий” гэж тэр хэлсэн байна.

Ингэхдээ аливаа шийтгэл  хувь хүнтэй холбоотой байх ёстой, хамт олныг бүхэлд нь хамарч байж таарахгүй гэж Путин  тэмдэглэжээ.  Харин WADA-гийн шийдвэр нь улс төрийн далд санаа агуулж байгаа бөгөөд спорт болон олимпийн хөдөлгөөний эрх ашигт огт нийцэхгүй” гэж  тэр хэлсэн байна.

       Арванноёрдугаар сарын 9-нд WADA-гийн гүйцэтгэх хороо Орос улсыг дөрвөн жилийн хугацаатайгаар олимпийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцуулахгүй байхаар  шийдвэрлэсэн юм.  Үүнээс гадна, Оросын допингийн эсрэг агентлагийн (РУСАДА) тохирлын статусыг хасчээ.  Тийнхүү Орос улс Спортын арбитрын шүүхэд (CAS) давж заалдах өргөдөл гаргах бодолтой байгааг тэмдэглэж байна.

Орост допингийг дэмждэг тухай мөрдөн шалгах ажлыг WADA-гийн комиссын тэргүүн Макларены удирдлагаар явуулж, ингэхдээ 2016 онд Оросоос гарч явсан Москвагийн допингийн эсрэг лабораторийн тэргүүн асан Григорий Родченковын өгсөн мэдээллийг үндэс болгож байсан юм. Родченков АНУ-д очоод WADA-гийн мэдээлэгч болжээ.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ