“Нормандын дөрвийн” уулзалт өнөөдөр Парис хотод болно

Өнөөдөр, арванхоёрдугаар сарын 9-нд Парис хотод “Нормандын дөрвийн” орнуудын удирдагчдын уулзалт болох учиртай. Украин, Герман, Франц, Оросын удирдагчид Донбассын ирээдүйд хамаатай харилцан хүлээн авч болохуйц шийдвэр гаргах ёстой юм. 

Владимир Зеленский, Ангела Меркель, Эммануэль Макрон, Владимир Путин нар хоёр талын хэд хэдэн уулзалт, дөрвөн талын төгсгөлийн уулзалт хийж, энэ үеэр Украины зүүн өмнөд нутгийн хувь заяаг хэрхэхийг тодорхойлох юм. 

Хоёр Владимир буюу Зеленский, Путин нарын уулзалт гол анхаарал татаж байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленскийн талынхан нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсанд “Ерөнхийлөгчийг дэмжиж байна!”, “Украиныг дэмжиж байна!” гэсэн флешмоб нээжээ. Өнгөрсөн ням гарагт үүнд жирийн украинчууд болон тус орны удирдагчийн багийн улс төрчид идэвхитэй оролцсон байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ