Трамп гар утас хэрэглэдэггүй гэдгээ батлан илэрхийлжээ

Америкийн удирдагч Дональд Трамп засгийн газрын суурин утсаар л ярьдаг гэж мэдэгджээ. 

“Аюулаас  хамгаалах албад байнга сэрэмжлүүлж байдаг хэдий ч, намайг хувийн гар утсаар ярьдаг хэмээн худалч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж, мэдээлж байдаг” гэж тэр Twitter-т бичсэн байна.

Би  үүрэн телефон хэрэглэхгүй болсоор  олон жил болж байна гэж Трамп тодруулан тайлбарлажээ. 

Тусгай албад  сэрэмжлүүлж байдаг хэдий ч,  АНУ-ын ерөнхийлөгч хувийн гар утас хэрэглэдэг гэж хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үрүүнд нь мэдээлсэн юм. Энэ нь Трампыг ажиглаж байх боломж олгодог мэтээр тэмдэглэж байжээ.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ