Оросыг НАТО-д урихыг санал болгов
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросыг алдартай Умард Атлантын эвсэлд урихыг НАТО-гийн гишүүн орнуудад санал болгосон юм. Европын нутагт хямрал үүсвэл АНУ-ын эрх баригчид гишүүн орнуудыг дэмжиж чадахгүй, ийм нөхцөлд НАТО-д хүчтэй холбоотон шаардагдана гэж тэр үзэж байгааг хэвлэлд дурдсан байна.
ЗСБНХУ-ын нөлөөнөөс Европыг хамгаалах зорилгоор Умард Атлантын эвслийг (НАТО) тэртээ 1949 онд байгуулсан билээ. Харин одоо тус эвслийн “тархи үхжиж”, бодитой аюулаас өөрийгөө хамгаалж чадах нь юу л бол гэж Францын удирдагч үзэж байна. Макроны хэлснийг улс төрчдийн зүгээс нэг бус удаа шүүмжилсэн юм.
Германы “Handelsblatt” гэдэг нэр хүндтэй сонин энэ бодлыг дэмжээд, эвслийн удирдлага шинэ хүчтэй холбоотныг эгнээндээ урих талаар бодох ёстой гэж бичсэн байна. Гэвч ийм “түүхэн алхам” хийхийн тулд АНУ-ын зүгээс багагүй мэрийлт гаргах шаардлагатай гэж сонинд бичжээ.
Европт одоо хэрэг дээрээ тэргүүлэгч орон алга, тодруулвал Герман улс “Меркельгүй дэлхийтэй” тулгарахад бэлтгэх шатандаа байгаа бөгөөд Их Британи 2016 онд удирдлагын залуураас татгалзаж, ЕХ-ноос гарах тухайгаа зарласан бөгөөд тиймээс Францын удирдагч л НАТО-д ямар нэг санал тавьж чадах юм гэж сонинд бичсэн байна.
Макрон Европын аюулдгүй байдлын асуудлыг цөөнгүй хөндөж, ЕХ болон Оросын харилцааг зүгширүүлэхээр мэрийж байгаа юм. Гэсэн ч, оросын батлан хамгаалахын үзэл баримтлал нь огт өөр бөгөөд тиймд НАТО-д Орос улс элсэх нь уг эвслийн төгсгөл болно гэсэн хэрэг болж мэднэ гэж сонинд бичжээ.
Хэрвээ Европт хямралт нөхцөл байдал үүсвэл, АНУ-ын эрх баригчид уг нөхцөл байдлыг арилгахад нь НАТО-д туслах чадахгүйд францын удирдагч сэтгэл зовинож байна гэж сонинд дурджээ. Одоо Дональд Трампад АНУ, Оросын харилцаанд шинэ хуудас нээх бодит боломж байгаа бөгөөд хэрвээ тэр ийм “түүхэн алхам” хийхээр зүрхлэсэн тохиолдолд энэ боломж хэрэгжинэ гэдгийг бас тэмдэглэсэн байна.
Өгүүлэл бичигсэд цөмийн зэвсэглэлийн тухай хэлэлцээ хийх асуудалд багагүй анхаарал хандуулжээ. Оростой эв түнжинтэй байх нь АНУ, ОХУ болон Хятадын хооронд гурван талын яриа хэлцээ хийх боломж олгоно, учир нь чухамхүү энэ гурван цөмиийн зэвсэгтэй гүрэн “ХХI зууны энх амгалан байдлын төлөө онцгой харицлага хүлээж байгаа юм” гэж тэд бичсэн байна.
Трамп “Нормандын уулзалтын” хүрээнд нэлээд зоримог, итгэлтэй дипломатын бодлого баримтлаж, түүнчилэн Минскийн тохиролцоог чанд мөрдөх шаардлагатай болно гэж өгүүлэлд тэмдэглэжээ. Ингэсэн нөхцөлд л АНУ-ын удирдагч НАТО-г “амжилт” өөд хөтлөж чадна гэж тэд үзэж байна.
Тус эвсэл ийм маягаар НАТО-гийн бүрэлдэхүүнийг шинэчилснээр, шинэ гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээний дагуу бүх оролцогч орон Европын хилийн гаднахи аюулгүй байдлын асуудлаар өөрийн санаа бодлыг дэвшүүлж болох юм. Ингэвэл нь, эвслийн төв байр Брюссельд хуучин хэвээрээ үлдэж, харин Москвад жишээ нь хоёр дахь төв байрыг нээж болох юм гэж сонинд бичжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ