Орос улс хуурай газар дахь цөмийн хүчнээрээ АНУ-аас илүү гарчээ

Зэвсэглэлээ цаг алдалгүй шинэчилснээр, Орос улс хуурай газар дахь цөмийн хүчнээр АНУ-аас давж гарсан юм. Тив хоорондын “Булава” болон “Ярс” пуужингийн зохион бүтээгч Юрий Соломонов телевизийн “Звезда” сувгийн нэвтрүүлгээр ингэж хэлжээ. 

Орос улс  газарт байрладаг цөмийн хүчнийг шинэчлэхийн тулд оюуны дорвитой нөөцийг АНУ-аас хавьгүй эрт ашиглаж байсан юм гэж тэр мэдэгдсэн байна. Тухайлбал, Пентагон  шинэчлэх сүүлчийн ажлыг 10-15 жилийн өмнө хийжээ. 

Чухамхүү “Ярс” пуужин оросын батлан хамгаалалтын бахархал болсон юм гэж зохион бүтээгч хэлсэн байна. Энэ пуужин  шинэ хөдөлгүүр, байлдааны шинэ тонгоглолтой бөгөөд  үүнтэй холбогдон нэлээд илүү өндөр үзүүлэлттэй юм гэж тэр мэдэгджээ.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ