Холоос ажилдаа явдаг үйлчлэгчид машин бэлэглэжээ

Америкийн Техрас муж улсын Галвестон хотын нэг кафены газрын үйлчлүүлэгчид  ажилдаа ирж, буцахдаа таван цаг явдаг байсан үйлчлэгчид машин бэлэглэсэн байна. “Дейли мэйл” сонинд ингэж бичжээ.

Адрианна Эдвардс  гэдэг бүсгүй  машин авахаар мөнгө хурааж, үүний сацуу байрны мөнгөө төлж, хоол унд авч, өөрийгөө болгох хэрэгтэй болдог байж. 

Саяхан арваннэгдүгээр сарын 26-ны өглөө  тэрээр эрэгтэй, эмэгтэй хоёрт үйлчилжээ.  Тэд Эдвардсын ажилдаа холоос явдагийг санаандгүй мэдсэн байна. Үйлчлүүлэгчид өглөөний цайгаа уугаад  гарч, харин хэдэн цагийн дараа бүсгүйд гэнэтийн бэлэгтэй эргэж иржээ. 

Тэд машины дэлгүүрээс 2011 оны “Nissan Sentra” машин худалдан аваад,   бүсгүйд бэлэглэсэн байна.  Тоглоом шоглоом хийж байгаа байх хэмээн бүсгүй эхлээд бодож, харин үйлчлүүлэгчид огт тэгээгүй аж. Одоо  тэр ажилдаа ирж, очихдоо хагас цаг л явдаг болсон байна.

Өглөгч үйлчлүүлэгчдийн ачаар  Эдвардс  өөрийн сурдаг коллеждээ эртхэн очдог болжээ. Тэр болсон явдалд одоо болтол итгэдэггүй бөгөөд машин нь гадаа байгаа эсэхийг шалгахаар хоёр цаг болоод л цонхоор хардаг аж. 

Өглөгч хос  нэрээ хэлэхийг хүсээгүйн гадна, хариуд нь юу ч нэхээгүй гэнэ.  Харин хэн нэгэнд сайн үйл хийхийг л Эдвардаас  хүссэн байна. Бүсгүй ингэхийг  баяртай нь аргагүй зөвшөөрөөд, ”санхүүгийн талаар хөл дээрээ боссоны дараа мөн хэн нэгэн хүнд туслана хэмээн найдаж байгаа” гэжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ