АНУ өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байгааг Мадуро мэдэгдээд, армийг бэлэн байдалд оруулжээ

Колумби, АНУ хоёр Венесуэлийн хил дээр өдөөн хатгалга үйлдэхээр бэлтгэж байна гэж тус орны ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдээд, армийг бэлэн байдалд байхыг тушаажээ. Тэр үндэсний телевизээр ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.

Колумбийн засгийн газар болон АНУ-ын зэвсэгт хүчин өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байгаа тухай мэдээлэл надад байна гэж Мадуро хэлжээ. Тийнхүү энэ хоёр орон Колумбийн удирдагч Иван Дукегийн эсрэг ард олны бослогоос анхаарал хөндийрүүлэхийг хүсч байгаа юм гэж тэр мэдэгдсэн байна.  Тэр өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжихийг үндэсний зэвсэгт хүчинд уриалжээ. Венесуэлийн цэргийнхэн  улс орны энх амгалан байдал, тусгаар тогтнолыг хамгаалах ёстой гэж тэр хэлсэн байна. 

Өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөсний дараа сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласнаар  энэ оны нэгдүгээр сард Венгесуэлийн байдал хурцадсан юм. АНУ, Европын холбоо болон Латин Америкийн олонхи орон түүнийг хууль ёсны төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрч, харин Орос болон бусад хэд хэдэн улс  хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаагаа зарласан билээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ