БНАСАУ маш том калибрын пуужингийн төхөөрөг туршжээ



БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун пуужингийн  маш том системийн харвах төхөөргийг туршихад байлцсан байна.

 Хойд Солонгос үр нөлөөгий нь “эцэслэн шалгахын” тулд  том калибр бүхий олон зориулалтын пуужинт төхөөрөг туршжээ.
БНАСАУ-ын удирдагч пуужин харвахыг өөрийн биеэр ажиглалаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна. Тэр туршилтын дүнд их сэтгэл дүүрэн байлаа гэж тус агентлаг уламжилжээ.
Хойд Солонгосын Үндэсний батлан хамгаалахын академийн туршилтын талбайгаас пуужин харавсныг тэмдэглэж байна. Ингэхдээ “БНАСАУ-ын батлан хамгаалахын аж үйлдвэрийн эрдэмтэд дэлхийд байхгүй зэвсэглэлийн хүчирхэг систем бүтээсэн юм” гэж агентлагийн мэдээнд өгүүлжээ.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр,  Хойд Солонгос ямар төрлийнх болох нь тодорхойгүй хоёр пуужинг  Япон тэнгисийн зүг харавсан байна.  Энэ нь 100 хүртэл км-ийн өндөрт хүрч, 380 км ниссэн хоёр баллистик пуужин байлаа гэж Японы батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ