Хатан хаан хоёрдугаар Елизавета хаан ширээнээсээ бууж магадгүй
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан хоёрдугаар Елизавета хаан ширээнээсээ бууж, өөрийн хүү Уэльсийн Чарльзад шилжүүлж магадгүй байна. Ирэх 18 сарын хугацаанд ингэж магадгүйг тэмдэглэж байгааг хэвлэлд бичжээ.
Хоёрдугаар Елизавета 95 нас хүрснийхээ дараа хаан ширээнээс бүрэн татгалзана хэмээн таамаглаж байна. Түүний нөхөр ч 95 нас хүрээд өөрийн үүргээс бас татгалзсаныг “Сан” сонинд бичжээ.
Хатан хаанд ойр байдаг учрыг мэдэх хүний хэлснээр, хоёрдугаар Елизавета төрийн уулзалтад оролцож, төрийн үүрэгт ажил гүйцэтгэх тоог цөөрүүлж, удаан хугацаагаар амрах болсон байна.
Нийтийн 332 арга хэмжээнд оролцож байсан 2016 онтой харьцуулвал, өнгөрсөн жил энэ тоо 282 болж цөөрчээ.
Харин түүний хүү Чарльз 507 арга хэмжээнд орролцсон байна.
Хатан хааны бие нэлээд чилээрхэж байгаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түрүүнд нь мэдээлж байсан юм.
Өвдөгний хуучин бэртэл нь сэдэрч, одоо хатан хаан явахад хэцүү болсныг мэдээлж байсан билээ.
Төрийн чухал ажил төрлийг хойш тавихыг хүсээгүй учир хатан хаан эмчид очихоос цаараглаж байсныг бас дурдаж байсан юм.
Хатан хаан эвгүй унаж, өвдөгний холбоосоо тасалснаар 15 гаруй жилийн өмнө бэртсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ